уншиж судла

бичсэн: tsevelsodnom, 2011-05-23, 20:02

монгол хэл

бичсэн: tsevelsodnom, 2011-05-10, 10:19

Монгол хэл 5-р анги

Хувилбар -1

Анд бололцсон нь

Тэмүжин явсаар ээж дүү нартайгаа нийлэв.

Тэгтэл нэг өдөр тэдний найман шарга морийг дээрэмчид дээрэмдэн авч явжээ. Тэмүжин дээрэмчдийн араас мөрдөн явж байгаад Боорчи нэртэй залуутай тааралдав. Боорчи Тэмүжинийг ганцаараа явах хэцүү гээд. ажлаа орхин хоёул хамт хайхаар явжээ.Тэмүүжин Боорчи хоёр морио олж дээрэмчдээс булааж аваад буцав. Энэ цагаас хойш тэр хоёр хагацашгүй андууд болсон юм. ...

хөх даалимбан тэрлэг Д.Пүрэвдорж

бичсэн: tsevelsodnom, 2011-05-10, 09:52


Цэрэг эрсийн улаан тоос
Цэцгэн дундуур татаад явсан юм
Цээжин дотор хагацал орхиод
Цэнхэр уулсыг даваад явсан юм
Олон эрчүүл дуугаа дуулаад
Онгон талаар давхиад явсан юм
Орон гэртээ зайгаа орхиод
Одтой адил харваад явсан юм
Сарних тоосны нэгэн үзүүрт
Саруул нүдээ би чилээж
Санаа алдан сүүгээ өргөн
Сар шиг мэлтрэн гаднаа үлдсэн юм
Хөдөө нутгийн хөх алсад
Хөл хүнд шинэхэн бэр
Ардын хувьсгалт улаан цэргийн
Ар гэр болж үлдсэн юм
Говийн ганц хайлаас адил
Голт зүрхэндээ хайраа хадгалж
Тэнгэрийн хаяанд цэг шиг торойн
Тэр жил би нөхрөө үлдсэн юм
Хүний хүүд хайртайн эрхээр
Хүлгийн тоос зүрхэн...