2011-05-10
монгол хэл

Монгол хэл 5-р анги

Хувилбар -1

Анд бололцсон нь

Тэмүжин явсаар ээж дүү нартайгаа нийлэв.

Тэгтэл нэг өдөр тэдний найман шарга морийг дээрэмчид дээрэмдэн авч явжээ. Тэмүжин дээрэмчдийн араас мөрдөн явж байгаад Боорчи нэртэй залуутай тааралдав. Боорчи Тэмүжинийг ганцаараа явах хэцүү гээд. ажлаа орхин хоёул хамт хайхаар явжээ.Тэмүүжин Боорчи хоёр морио олж дээрэмчдээс булааж аваад буцав. Энэ цагаас хойш тэр хоёр хагацашгүй андууд болсон юм.

Эхийг анхааралтай сонсоод даалгаврыг гүйцэтгээрэй

  1. Эхийн гол утга санааг зохиолын хэлээр бичээрэй .

  2. Эхийн эхлэх, өрнөл, төгсгөх хэсгийг 1, 1 өгүүлбэрээр илэрхийлж бич.

  3. А. Эх хэдэн цогцолбороос бүтсэн бэ? Б. Эхийн хэв маягийг тодорхойлно

  4. Зөв найруулгатай өгүүлбэр зохиож бич А. Тэмүжин , тааралдав , нэртэй , залуутай , борч , байгаад , явж , мордон , араас , дээрэмчдийн , Б. Хоёул , ажлаа , гээд , хэцүү , Тэмүжинийг , ганцаараа , явжээ , хайхаар , орхин , хамт ,

  5. Хэлцийн утгыг тайлбарла А. Эрвийх дэрвийхээрээ Б. Зүү орх зайгүй

  6. Төрөл үг үүсгээрэй А. Хар Б. Бич

  7. Зөв бичих дүрмээ тайлбарла А. Цоморлог Б. Хөтөлбөр

  8. Үгийн бүтцээр задал А. чиглэлээр Б. эдлэлээр

Хувилбар -2 Зэв Чингисийн жанжин болсон нь

Эхийг анхааралтай сонсоод даалгаврыг гүйцэтгээрэй

Маргааш өдөр нь Тайчуудын цэргүүд зугтжээ. Харин жирийн иргэд нь үлдсэн байлаа Урьд Чингис хаанд туслаж байсан Сорхон шар мөн тэнд байв Чингис хаан Тайчуудаас Өчигдөр миний морины хүзүүг хэн харвасан бэ?гэж асуулаа. Тэгэхэд нэгэн хүн Би харвасан. Одоо намайг албал ал гэж зоригтой хэлэв. Чингис хаан Чи дайсан боловч шударга байна. Миний морины хүзүүг зэвээр харвасан тул Зэв гэж нэрлэе? Гээд жанжнаа болгожээ.

  1. Эхийн гол утга санааг зохиолын хэлээр бичээрэй .

  2. Эхийн эхлэх, өрнөл, төгсгөх хэсгийг 1, 1 өгүүлбэрээр илэрхийлж бич.

  3. А. Эх хэдэн цогцолбороос бүтсэн бэ? Б. Эхийн хэв маягийг тодорхойлно

  4. Зөв найруулгатай өгүүлбэр зохиож бич А. боловч, дайсан, байна, шударга , Чи, Чингис хаан Б. хэлэв, зоригтой, албал ал, Одоо, гэж, намайг,

  5. Хэлцийн утгыг тайлбарла А. Шулуун замаар явахад аятай, шударга хүнтэй ярихад бахтай Б. Нялуунаас шулуун нь дээр

  6. Төрөл үг үүсгээрэй А. дар Б. ол

  7. _,Зөв бичих дүрмээ тайлбарла А. морины Б. хониниы

  8. Үгийн бүтцээр задал А. тариачны Б. нөөцөлдөг


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax